"Тэнгэрийн салхи" тоглолтын талаар мэдээлэл

Миний тухай

Соёлын Тэргүүний Ажилтан Болдбаатарын Алтанжаргал 1983 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төрөлх хотынхоо Хүмүүн цогцолбор сургуульд суралцан төгсжээ. Багадаа хурдан морь унадаг, их сайхан гийнгоолдог хүүхэд байв. Өвөө, ээж нь авьяасыг нь таньж дэмжсэнээр Б.Алтанжаргал хүү уртын дууны олон уралдаан тэмцээнд оролцох болсон аж.

Тэрээр 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд гадаад улсад морин циркийн жүжигчнээр ажиллахаас өгсүүлээд залуу хүний хувьд олон янзын хийж явсан ч 2012 оноос уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлэхээр шийдэж, “Дүүриймаа” хэмээх мартагдах шахсан ардын сайхан дууг сэргээн дуулсан нь Монгол түмний сэтгэлд их хүрсэн юм. Түүнээс хойш Б.Алтанжаргал “Идэр жинчин” (2017), “Төгөлдөр 6 Маа” (2018) зэрэг ардын болон уртын дууны хоёр ч бие даасан цомог гаргаж, дуунууддаа олон арван клип хийн олонд толилуулаад амжжээ.

Эдүгээ тэрээр Багануур Хувьцаат Компанид эксковаторчин хийхийн сацуу ардын дуундаа хайртай сонсогч түмнийхээ сонорыг шинэ тутам уран бүтээлүүдээрээ мялаасаар байна.

Аав ээж хоёр

Ангийн найз Эрдэнэчимэг Гантөгс-тэй хамтран дуулсан "Аав ээж хоёр" дууны шинэхэн клипийг хүлээн авч үзнэ үү.

Youtube: https://youtu.be/skb69bclSog

Хөгжим: Баяннамарын Бүрэнбаяр

Үг: Хэнтийн Батхүү

Хөгжмийн найруулга: Anir Studio

Видео:

ILAB

Red Point media

Make-Up:

GRÜN Make Up Studio

Doogii’s make up studio

www.altanjargal.com

Цомог

Ардын дуучин СТА Б.Алтанжаргалын Ардын дууны цомог

Идэр Жинчин цомог

"Идэр жинчин", "Төгөлдөр 6 маа" цомгоо нэгтгэн дахин хэвлүүлж "Идэр жинчин" нэртэйгээр худалдаанд гаргав.
  • Идэр жинчин цомог: 25,000₮
  • 15 дуутай

Захиалгын утас: 77118844

Төгөлдөр 6 маа цомог

"Төгөлдөр 6 маа" цомог дууссан


  • Төгөлдөр 6 маа: 15,000₮
  • 6 дуутай

Захиалгын утас: 77118844

Дөмөн цомог

Миний 3 дахь цомог, Монгол ардын богино дууны "Дөмөн" цомог маань худалдаанд гарлаа.

  • Дөмөн цомог: 20,000₮
  • 12 дуутай

Захиалгын утас: 77118844

Зургийн цомог

Таалан соёрхоно уу

2016/10/01

Санжаадорж ахтайгаа уулзлаа

Энэ хүнийг Санжаадорж гэдэг. Лам хүн. Сагсан бөмбөгт маш дуртай, сайн ч тоглодог. Сошиал ертөнцөөр Jordan Ovoo гээд их алдартай. Харин хүмүүс Бандгай гэж авгайлдаг юм. Миний охины лам багш нь байгаа юм. Манай гэрийг дааж яваа хүн дээ.

Б.Алтанжаргал

2016/10/08

Миний багш Цэвээндоржийн Дэлгэр

Монгол улсын гавъяат багш, уртын дуучин Цэвээндоржийн Дэлгэр - Цомбон туурайтай хүрэн. Энэ агуу хүний шавь болсондоо баярлаж, бахархаж явдаг даа. Өчигдөр багштайгаа уулзаж уран бүтээлийнхээ талаар ярилцан зөвлөгөө авлаа.

Б.Алтанжаргал

2016/10/15

Шууд дуулчихлаа

Оройн мэнд, өөрийн пэйжээ нээгээд 1 сар л болох гэж байна. Пэйж маань хэдийнэ 1000 лайктай болжээ. Баярлалаа та бүхэндээ. Та бүхнийхээ бичсэн урмын үгийг би байнга л уншиж байдаг. Тэр дунд Saraa SaranGua-ийн 1 настай хүү миний дууг сонсдог гэдгийг уншаад сэтгэл их хөдөллөө.

Б.Алтанжаргал

Б.Алтанжаргал гэж хэн бэ?

Дуунууд

Таалан сонсоно уу

Хамтран ажиллагч байгууллагууд

Та бүхэндээ баярлалаа

Холбоо барих